Англиар Micro computer unit – MCU гэдэг. Энэ MCU эсвэл МК нь электрон төхөөрөмжийг удирдах зориулалттай. МК нь процессортой, шуурхай болон тогтмол санах ойтой байдаг. Яг үнэндээ бол МК гэдэг маань энгийн үйлдлүүдийг хийж чадах нэг маш жижиг компьютер гэсэн үг. Энгийн асуудлыг шийдэхийн тулд бидний сайн мэдэх РС ашиглахын оронд эрхий хуруу шиг жижигхэн МК ашиглах нь олон талаараа давуу талтай гэдэг нь ойлгомжтой. МК-г маш олон зүйлд ашигладаг. Бидэнд хамгийн ойр автомашинд л гэхэд 15 орчим ширхэг МК байдаг. Цаашилбал угаалгын машин, тв, утас гээд л тоочоод байвал барагдахгүй. Түүхэн баримтаас МК-ийн анхны патент нь "Te ... Цааш нь унших » |
Хэрэв та МК сонирхож байгаа бол энэ талаар бичсэн ном, сурах бичгийг олж унших хэрэгтэй. Мөн МК-ын даташит (datasheet) гэж зүйл байгаа үүнийг интернетээс татаж аваад сайтар судлах нь маш чухал. МК болгон даташиттэй. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад МК-ын программчлалд суралцах гэж байгаа бол ассемблер хэлийг нь сурах хэрэгтэй. Илүү тодорхой ойлгох болно. С дээр бичиж болно. Гэхдээ С бол өндөр түвшний хэл. МК-ын программчлалд эхлэн суралцахад практик талын хүндрэлүүд гарч ирнэ. Эхлэн суралцагч нарын энэ хүндрэлүүдийг даван туулахад миний бичиж байгаа зүйл тус болно байх гэж найдаж байна. За ингээд эхэлье. МК-г программчлахад юу хэрэгтэй вэ? ... Цааш нь унших » |