Main » 2012 » Гурван сар » 6 » Микроконтроллер талаар
12:43
Микроконтроллер талаар

Хэрэв та МК сонирхож байгаа бол энэ талаар бичсэн ном, сурах бичгийг олж унших хэрэгтэй. Мөн МК-ын даташит (datasheet) гэж зүйл байгаа үүнийг интернетээс татаж аваад сайтар судлах нь маш чухал. МК болгон даташиттэй. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад МК-ын программчлалд суралцах гэж байгаа бол ассемблер хэлийг нь сурах хэрэгтэй. Илүү тодорхой ойлгох болно. С дээр бичиж болно. Гэхдээ С бол өндөр түвшний хэл.

МК-ын программчлалд эхлэн суралцахад практик талын хүндрэлүүд гарч ирнэ. Эхлэн суралцагч нарын энэ хүндрэлүүдийг даван туулахад миний бичиж байгаа зүйл тус болно байх гэж найдаж байна. За ингээд эхэлье.

МК-г программчлахад юу хэрэгтэй вэ?

· МК нь өөрөө хэрэгтэй. Жишээлбэл: PIC16f877a, At89c2051 гэх мэт

· Программатор. Энэ нь РС-ээс МК руу бичсэн кодоо хуулахад ашиглана. Жишээ нь : easy pro

· Код бичих программ хангамж. Жишээлбэл: mikro c, mikro avr

· Тренер. Энэ бол МК-г кодын дагуу ажиллаж байна уу гэдгийг шалгах зүйл. Бэлэн зүйл байхгүй бол өөрсдөө хийхээс өөр арга байхгүй. Хялбар хийж болно.

Одоо тус бүрд нь тодорхой авч үзье.

Энэ байна. Хөлнүүдийнх нь тоо төрлөөсөө хамаараад янз янз. Манайд ихэвчлэн PIC, AVR гэсэн МК-г өргөн ашигладаг. Гүйцэтгэж чадах үйлдлүүд нь бараг ижил. Гэхдээ бас л төрлөөсөө хамаарна. Зарим нь олон үүрэг гүйцэтгэж чаддаг байхад зарим нь чадахгүй. Үүнээсээ хамаараад үнэ ч янз бүр. МК-г харлаа.МК-г хаанаас олох вэ? Хотод баруун дөрвөн замын уулзварын тэнд "Протон” электроникийн дэлгүүр, "Компьютер Ланд”-аас авч болно.


Программатор
Энэ жаахан түвэгтэй юм байна лээ. Дээрх дэлгүүр эсвэл лангуунаас авч болох байх гэдэгт найдаж байна. Яагаад? Ямар ч байсан элбэг биш. Дандаа лангуун дээр нь байдаг бараа биш. Хэрэглээ багатай л гэсэн үг л дээ. Гэхдээ санаа зовох зүйлгүй. Интернет төрөл бүрийн программаторын схемүүд олон байдаг.

Энэ бол универсал программатор. Программатор авахдаа өөрийн чинь ашиглах гэж байгаа МК-д код шилжүүлж чадах уу үгүй гэдгийг анхаарах хэрэгтэй байх. Анхааруулахад программаторыг CD дагалддаг. Программаторт зориулсан программ байх ёстой. Энэ программ нь HEX код гаргадаг. Энэ кодоор МК ажилладаг. Программатор нь USB, com портонд залгагддаг байж болно.

Код бичих программ хангамж

Зарим чөлөөтэй ямар нэг хязгаарлалтгүйгээр татаж авч болох энэ төрлийн программ хангамжууд байдаг. Гэхдээ миий хувьд санал болгоход PIC-ийг программчлах гэж байгаа бол mikroc 8.xx –ийг ашиглах нь зүйтэй. Интернетээс үүний install файлыг олоод аваарай. Цаашид үзэх жишээг энэ программ дээр хийх болно. Энэ талаар бас www.mikroe.com-оос үзэх хэрэгтэй. Хэрэгтэй мэдээлэл маш их байгаа.

Энэ төрлийн программ хангамж нэг иймэрхүү байдалтай харагдана.

Шалгах багаж

МК-ийн оролтын хэдэн хөл дээр товчлуур, гаралтын хэдэн хөл дээр нь гэрлэн диод тавиад эхний үед тренерийн оронд ашиглаж болох юм. Доор аналог-тоон хувиргуурын тренер байж болох схемийг үзүүлэв.

Эх сурвалж: sudar.blog.gogo.mn


Views: 2664 | Added by: boogii | Rating: 4.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]